Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт болон Монгол Улсад орчин цагийн спорт, нийтийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сүхбаатар дүүргийн ЕБС-ын сурагчдын дунд “Мөрөөдлийн гоол 2024” хөлбөмбөгийн тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:
I байрт Э.Түвшинсайхан захиралтай, Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай 6-р сургуулийн баг тамирчид Өргөмжлөл, 500,000₮,
II байрт Б.Батсайхан захиралтай, М.Галтмаа дасгалжуулагчтай 71-р сургуулийн баг тамирчид Өргөмжлөл, 400,000₮
III байрт Л.Цэнгэлмаа захиралтай, Энхболд, дасгалжуулагчтай 2-р сургуулийн баг тамирчид Өргөмжлөл 300,000₮-р тус тус шагнууллаа, баяр хүргэе.
Тэмцээний эхний 1,2-р байрт шалгарсан багууд Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцоно. Багууддаа тэмцээнд нь амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.