Монгол Улсад орчин цагийн спорт, нийтийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сүхбаатар дүүргийн залуучуудын дунд таван төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Волейболын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 22 багийн 350 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнөөс:
Эрэгтэй багийн төрөлд:
I байр Л.Мөнхтүвшин Засаг даргатай 14 дүгээр хорооны баг тамирчид
II байр Х.Батжаргал Засаг даргатай 11 дүгээр хорооны баг тамирчид
III байр Н.Мөнхтогтох Засаг даргатай 13 дугаар хорооны баг тамирчид
Эмэгтэй багийн төрөлд:
I байр Л Х.Батжаргал Засаг даргатай 11 дүгээр хорооны баг тамирчид
II байр Ц.Цогт-Од Засаг даргатай 18 дугаар хорооны баг тамирчид
III байр Г.Өнөртүвшин Засаг даргатай 9 дүгээр хорооны баг тамирчид тус тус эхний байрыг эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Мөн энэ үеэр БТСХороо болон иргэд маань #Соёлтой_иргэн_Соёлтой_дүүрэг нөлөөллийн аянд нэгдлээ.
Та бүхнийг СБД, ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог, нус, цэр, шүлс, бохь, тамхины ишээ хаяхгүй байх, хотын соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийг халаасны үнсний сав, амны цаас, алчуур хэрэглэдэг болох зөв дадал хэвшилтэй болгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд биеэ зөв авч явах эерэг хандлагад уриалж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.