Монгол Улсад орчин цагийн спорт, нийтийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сүхбаатар дүүргийн 1-20 хорооны залуучуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Сүүлийн тэмцээн болох Сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж шилдгүүдээ тодруулсан.
I байрт Б.Баттөр Засаг даргатай 10-р хорооны баг тамирчид
II байрт Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид
III байрт Л.Отгонцэцэг Засаг даргатай 7-р хорооны баг тамирчид
Эмэгтэй багийн төрөлд:
I байрт Г. Өнөртүвшин Засаг даргатай 9-р хорооны баг тамирчид
II байрт Х.Батжаргал Засаг даргатай 11-р хорооны баг тамирчид
III байрт Б.Баттөр Засаг даргатай 10-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт иргэддээ баярлалаа.
Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Холбоодын шүүгч нартаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.