"Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.
Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжинд дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгож байна.
“Онлайн бизнес төв” төсөл бүрэн хэрэгжсэнээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болно.
Та бүрэн дараах линкээр орж бизнесээ бүртгүүлж,өргөжүүлээрэй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.